Өнөөдөр буюу есдүгээр сарын 3-ны Мягмар гарагт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд  Монгол Улсад айлчилж байна. 
11:30 ЦАГТ: 
АНУ-ын Лас Вегас хотноо 2023 онд зохион байгуулсан уран нугараачдын “УЯН” наадам хоёр дахь тоглолтоо МУГЖ Ж.Эрдэнэчимэгийн санаачилгаар энэ сарын 7, 8-нд “Улаанбаатар театрт” зохион байгуулна. Тоглолтод АНУ, Япон, Европын олон орноос мэргэжлийн уран нугараачид оролцох талаар “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ. 
19:30 ЦАГТ: 
А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын тоглолт Д.Сүхбаатарын талбайд болно
21:00 ЦАГТ:
Төв талбайд үдшийн цэнгүүн болно.

БУСАД

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвсэл болон бие даан нэр дэвшүүлэх ажил үргэлжилж байна.
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Цүлтэмийн мэндэлсний 100 насны ойд зориулан “Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд есдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. 
-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 9 дүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ.
-“Сэтгэлийн хат-өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 18 хүртэл үргэлжилнэ.

-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй  “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22 хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу