Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэх тухай” А/487 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн Шинжлэх ухааны академийн харьяа Археологийн хүрээлэн, Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэн, Зэвсэгт хүчний 327 дугаар ангитай хамтран “Цэргийн археологи” хээрийн судалгааны ажлыг 2024 оны 8 дугаар сарын 21-нээс 9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хэрэгжүүллээ.
“Цэргийн археологи” хээрийн судалгааг Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яамнаас дэмжиж Монголын талаас анх удаагаа бие даан судалгааны арга зүй, шинжлэх ухааны үндэстэйгээр “Халхын гол”-ын дайн болсон газар оронд явуулснаараа онцлог байв.
Цэргийн археологийн хээрийн судалгааны багийг Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, дэд хурандаа И.Эрдэнэсүрэн ахалж, гишүүдэд Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнгийн Хилийн түүх судлалын төвийн дарга, хурандаа Н.Даваадорж, ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Далантай, БХЭШХ-ийн Референт-Эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Э.Түвшин, Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, ахмад Ц.Бямба-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул, устгалын бүлэг тус тус томилогдон ажиллалаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу