Монгол Улсад 2023 оны жилийн эцсийн байдлаар умайн хүзүүний хорт хавдрын 425 шинэ тохиолдол бүртгэгджээ. Нийт оношлогдсон хорт хавдрын 5.9 хувийг умайн хүзүүний хорт хавдар эзэлж байгаа аж.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 настай охид, хөвгүүд хүний папиллома вирусний эсрэг вакцинд хамрагдахаар тусгагдсан.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлснээр, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол охидыг анхны бэлгийн харьцаанд орохоос өмнө хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг вакцинд хамруулах юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу