БОАЖЯ-ны ТНБД дарга Э.Баттулга өнгөрөгч гуравдугаар сарын 13-нд тус яамны Хуулийн хэлтсийн дарга Сүхбаатарын Цогтгэрэлийг төрийн албанаас халах шийдвэр гаргаж байв. Учир нь С.Цогтгэрэл албан хаагчдыг удаа дараа хавчин гадуурхах, эрхшээлдээ байлган дарамтлах, ажлын цагаа бүртгүүлэхгүй байх, төрийн жинхэн албан хаагчдаас хууль бус үйлдэл хийхийг шаардах зэргээр хууль бус үйлдэл гаргасан талаар Төрийн албанаас халах тухай тушаалдаа дурдсан байдаг.

ТНБД Э.Баттулга тушаал гаргасны маргааш БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уг тушаалыг цуцалж, С.Цогтгэрэлийг Хуулийн хэлтсийн даргаар буцаан томилсон. Харин Э.Баттулга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөр энэ асуудал намжсан юм. Тэгвэл Төрийн нарийн бичгийн даргын үүргийг Түр орлон гүйцэтгэгчээр Э.Баттулгыг хөөлгөсөн хэргийн “эзэн”, Хуулийн хэлтсийн дарга С.Цогтгэрэлийг томилжээ. Түүний хувьд сохорсон биш завшсан хэрэг болсон талаар тус яамныхан ярьж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу