Украины Гадаад хэргийн яам өнгөрсөн Даваа гарагт Олон улсын зөвшөөрөлтэйгээр эрэн сурвалжилж буй, Монгол Улсад айлчилж байгаа Кремлийн удирдагч Владимир Путиныг баривчилж чадаагүй нь олон улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд ноцтой цохилт боллоо” гэж мэдэгдэв.

Путин өнгөрсөн Даваа гарагт Орос, Хятад хоёрыг холбосон байгалийн хийн шинэ хоолойн асуудлыг хэлэлцэхээр Монголд хүрэлцэн ирсэн юм.

Олон улсын эрүүгийн шүүхээс өнгөрсөн онд Путиныг баривчлах захирамж гаргаж, тус шүүхийн гишүүн 124 улс, тэр дундаа Монгол Улс ОХУ-ын Ерөнхийлөгчийг өөрийн нутаг дэвсгэрт хөл тавьсан тохиолдолд түүнийг баривчлах, Гааг руу шилжүүлэх үүрэг хүлээсэн.

Украины ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хеорий Тыхи Telegram хуудастаа “Монгол Улс Путиныг баривчлаагүй нь Олон улсын эрүүгийн шүүх болон эрүүгийн хуулийн тогтолцоонд хүнд цохилт боллоо.

Монгол Улс яллагдагчид шүүхээс зайлсхийж, улмаар цэргийн гэмт хэргийн хариуцлагыг хуваалцах боломж олгосон. Үүний үр дагаврыг Монголд мэдрүүлэхийн тулд Украин холбоотнуудтайгаа хамтран ажиллана” гэж бичжээ.

Украин өнгөрсөн долоо хоногт Монгол Улсаас “Путиныг айлчлалын үеэр баривчлах”-ыг шаардсан.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Москвагийн эрх баригчид дээрх захирамжтай холбоотойгоор ямар нэгэн арга хэмжээ авахад санаа зовох зүйлгүй” гэж мэдэгдээд, “Орос Монгол Улстай ‘агуу яриа хэлэлцээ’ хийж буй бөгөөд айлчлалын бүх талаар урьдчилан ярилцсан” гэж хэлжээ.

Russian President Putin visits Mongolia

Эх сурвалж: REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу