БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин “БНХАУ-ын дэд дарга Хан Жэн есдүгээр сарын 4-нөөс 8-нд ОХУ, Монгол Улсад айлчилж, Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулганд оролцоно” гэж мэдэгдэв.

Тэрбээр “ОХУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хан Жэн есдүгээр сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд ОХУ, Монгол Улсад айлчилж, Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн IX форумд оролцоно” гэж хэлсэн байна.

Мао Нин “Владивосток хотноо болох чуулганд оролцох нь зүүн хойд Хятад болон Оросын Алс Дорнодын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэж Бээжин найдаж байна” гэж хэлснийг Lenta.ru онцолжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Улаанбаатарт айлчлахынхаа өмнө ярилцлага өгөхдөө “ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны механизм эрэлт хэрэгцээтэй байна” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: TASS, LENTA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу