Улс төрийн намуудын нийслэлийн намын хороо хуралдаж, 2024 оны НИТХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулаад байна. Сонгуульд АН, МАН-аас тус бүр 45 хүн нэр дэвшиж байгаагаас зарим нь анхаарал татаж буй юм. 

НИТХ-ын сонгуульд өрсөлдөх содон дүрүүдийг хүргэж байна. 

Баянзүрх дүүрэгт сэтгүүлч Ж.Баттуул, иргэн О.Отгонтөгс нар нэр дэвшинэ

Ардчилсан намаас сэтгүүлч Ж.Баттуул, иргэн О.Отгонтөгс нар Баянзүрх дүүрэг 3-р тойрогт нэр дэвшинэ. Сэтгүүлч Жанцандоржийн Баттуулын тухайд мэргэжлээрээ сүүлийн 15 жил тасралтгүй ажиллаж байгаагийн наймд нь эрэн сурвалжлах чиглэлээр дагнан мэдээ, сурвалжилга бэлтгэж буй юм. Тэрбээр “Петрочайна Дачин Тамсаг” болон нүүрсний хулгайн асуудлыг гарган тавьж, эрэн сурвалжилж байсан билээ.

Харин иргэн О.Отгонтөгсийн тухайд нэр дэвших гэж буй талаараа “Дандаа гудамжнаас орилох нэг өөр. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам иргэдээс нэр дэвшүүлж байгааг сайшааж, оролцоод үзвэл яадаг юм гэсэн бодолтойгоор сонголтоо хийгээд байна. Эрх баригчид зөвхөн бродюрыг 40 тэрбум төгрөгөөр сольж байгаа нэртэй идэж байна шүү дээ. Гудамжинд орилоод асуудал шийдэгддэггүй юм байна. Тиймээс энэ удаад өөрийн амьдардаг Баянзүрх дүүргээс нэр дэвших байх. Юуг нь нуух вэ, Ардчилсан нам намайг өөрсдөө урьсан” хэмээн хэлжээ. 

“Татар” хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун

“Татар” хамтлагийн дуучин Дугарын Мөнхчулуун Ардчилсан намаас Чингэлтэй дүүрэг 9-р тойрогт нэр дэвших эрхээ авчээ. Түүний хувьд 1984 онд төрсөн. 1991-2001 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 39 дүгээр сургууль төгсөж, Санхүү эдийн засгийн дээд сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2016 онд Чингэлтэй дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшсэн ч ялагдал хүлээж байсан аж.

“Татар” хамтлагийн тухайд 2003 онд анхны дуугаа дуу бичлэгийн “Сонор” студид бичүүлж, албан ёсоор хамтлаг болсноо зарлаж байсан билээ. Тэдний “Хайрыг хүндэл”, “Бороо”, “Ганцаараа”, “Хамтдаа”, “Эсрэг өдөр”, “Жаргалтай хос” гэх мэт дуунууд нь хит болж байв. 

“Люмино” хамтлагийн дуучин Б.Батхишиг

“Люмино” хамтлагийн дуучин Батжавын Батхишиг буюу Бажи Ардчилсан намаас Сонгинохайрхан дүүрэг 5-р тойрогт нэр дэвшихээр болжээ. Тэрбээр ахлах сургуулиа төгссөн жилээ “Трио” хамтлагт дуулдаг болж, “Люмино” хамтлагтай хамтран уран бүтээл хийж байжээ. Дараа нь  “Люмино”-гийн гишүүн болж, хамтлагаараа зургаан цомог гаргасан байна. Тэдний “Бүтэлгүй хайр”, “Наддаа ирээч”, “Намайг дагаад цэнгэ”, “Сэмбий”, “Хөдөө гаръя”, “Шөнө дунд цас орж байна” зэрэг олон хит дууг нь бид мэдэх билээ.

“Лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ

Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас мандат олгосон бас нэгэн содон дүр нь “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ болов. Тэрбээр Сонгинохайрхан дүүрэг 5-р тойрогт өрсөлдөх эрхээ авчээ. 

Ардчилсан намаас нэр дэвших 45 хүн: 

1-р тойрог, Баянгол дүүрэгт

    1. Баттуулын ОРГИЛБАТ
    2. Архадийн ЦЭРЭНБАТ
    3. Ёндонжамцын АМАРЖАРГАЛ
    4. Алтанхуягийн БАРХҮҮ
    5. Арлаагийн УНДРАХБАЯР
    6. 6.Өлзийхутаг МӨНХЧУЛУУН

2-р тойрог, Баянзүрх дүүрэгт

    1. Түмэндэлгэрийн БАТЦОГТ
    2. Бямбадоржийн САРУУЛ
    3. 3.Пүрэвдоржийн ГАНТУЛГА

3-р тойрог, Баянзүрх дүүрэгт

    1. Жанцандоржийн БАТТУУЛ
    2. Осормаагийн БАТХАНД
    3. Оргилын ОТГОНТӨГС

4-р тойрог, Баянзүрх дүүрэгт

    1. Баяртогтохын ЖАРГАЛСАЙХАН
    2. Жаргалсайханы ОДОНТУНГАЛАГ
    3. Өвгөнхүүгийн ЭРДЭНЭБОЛД
    4. Эрдэнэчимэгийн ЭНХЗОРИГ

5-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт

    1. Даваагийн МӨНХ-ЭРДЭНЭ
    2. Энхмэндийн ДЭЛГЭРМАА
    3. Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ
    4. Чулуунбаатарын ЧУЛУУНЦЭЦЭГ
    5. Батжавын БАТХИШИГ

6-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт

    1. Батбаярын БАДМАА
    2. Мижидийн ТУЛГА
    3. Бальяанжавын БУРМАА
    4. Дүгэрээгийн БАТТҮВШИН
    5. Чимэдноровын ТӨМӨР

7-р тойрог, Сүхбаатар дүүрэгт

    1. Бишээгийн ЭРДЭНЭСҮХ
    2. Даваасүрэнгийн БАДАРСАН
    3. Хүүхээгийн БАТЖАРГАЛ
    4. Дашийн БАТСҮХ

8-р тойрог, Хан-Уул дүүрэгт

    1. Олзвойн ЗУНДУЙДОРЖ
    2. Баясгалангийн ОНОН
    3. Даваагийн БАТСАЙХАН
    4. Алтангэрэлийн ЯДАМСҮРЭН
    5. Лхагважав ОТГОНБААТАР
    6. Болдхуягийн БИЛЭГТ

9-р тойрог, Чингэлтэй дүүрэгт

    1. Цэдэвийн ЭРДЭМБИЛЭГ
    2. Цэнгэний ТҮМЭНБАЯР
    3. Жуковын БАЯРЖАВХЛАН
    4. Дугарын МӨНХЧУЛУУН

10-р тойрог, Багануур дүүрэгт

    1. Ганаагийн ЦАМБАГАРАВ

11-р тойрог, Багахангай дүүрэгт

    1. Баатарийн ЗОЛТУЯА

12-р тойрог, Налайх дүүрэгт

    1. Норовсамбуугийн ГАНСҮХ
    2. Тэрбишийн ЭНХСАЙХАН

МАН-аас нэр дэвших 45 хүн:

Баянгол дүүрэгт:

1. Ж.Батбаясгалан

2. Б.Сэмжидмаа

3. Д.Ихбаяр

4. Ч.Мэндбаяр

5. Э.Энхтөр

6. Ө.Сумьяабаатар

Баянзүрх дүүрэгт:

7. Г.Ууганбаяр

8. Ч.Батзориг

9. О.Гэрэлт-Од

10. А.Баяр

11. Э.Одонтуяа

12. Б.Мөнхбаатар

13. Б.Галцог

14. Г.Жаргалсайхан

15. Т.Даваадалай

16. Ү.Оюунзул

Сонгинохайрхан дүүрэгт:

17. Ц.Баттөр

18. Ц.Төрхүү

19. Э.Хулан

20. Г.Батзориг

21. Б.Сэргэлэнбаатар

22. Х.Нямбаатар

23. Ж.Сандагсүрэн

24. Н.Баярчимэг

25. Б.Хуягбаатар

26. Г.Батбаяр

Сүхбаатар дүүрэгт:

27. М.Говьсайхан

28. Б.Ану-Үжин

29. Х.Алтай

30. Б.Дөлгөөн

Хан-Уул дүүрэгт:

31. Л.Хосбаяр

32. Г.Батсайхан

33. А.Амартүвшин

34. Д.Мягмар

35. Ж.Энхжаргалан

36. Б.Буянтогтох

Чингэлтэй дүүрэгт:

37. Н.Мандуул

38. Л.Ариунтуяа

39. Б.Мөнхбат

40. З.Төмөртөмөө

Багануур дүүрэгт:

41. С.Даваасүрэн

42. Т.Отгонболд

Багахангай дүүрэгт:

43. С.Эрдэнэбаяр

Налайх дүүрэгт:

44. Д.Наянбаяр

45. Д.Отгонсүрэн

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу