ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин эдгээр өдрүүдэд Монгол Улсад айлчилж буй. Өнөөдөр (2024.09.03) Д.Сүхбаатарын талбайд В.В.Путиныг албан ёсоор угтан авах ёслол болсон.
Энэ үеэр төв талбайн зүүн талд байрлах “Туушин” зочид буудал орчимд холын тусгалтай, дурантай буутай гадаадын иргэн явж байгаад баригджээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр, “Туушин” зочид буудлын гадна галт зэвсэг мэт хайрцагтай зүйл авч авсан гадаад улсын иргэн байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу шалгахад гадаад улсын хоёр иргэн наймдугаар сард Монгол Улсад ан агнах зорилгоор ирж, хөдөө орон нутгаар яваад, өнөөдөр (2024.09.03) байрлаж буй буудалдаа эргэн ирэх үед дуудлага мэдээлэл ирсэн даруйд шалгасан байна. Тэдний авч явсан гэх галт зэвсгийг шалгахад ангийн буу байжээ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу