Нийслэл хотын төв шинэхэн оюутнуудын хөлд дарагдаад буй. Анги, танхимаа олохгүй төөрөх, өлсөхөөс эхлээд нэлээд асуудал тэдэнд тулгарч байна гэнэ. Их, дээд сургуулийн эхний өдрүүдээ өнгөрүүлж буй оюутнуудын сэтгэгдлээс хүргэж байна. 

БЛИЦ:

  1. Их сургуулийн оюутан болсон нь ямар санагдаж байна вэ?
  2. Хүндрэл бэрхшээлтэй зүйл хэр тулгарч байна?
  3. Сургуулийнх нь уур амьсгал хэр санагдсан бэ?
-Оюутан болсон, гоё санагдаж байна. Одоогоор нэг их бэрхшээлтэй зүйл тулгараагүй. Найзуудтай болсондоо мөн баяртай байгаа. Цаашид мэдээж бага зэрэг асуудал, бэрхшээл гарч мэднэ. Гэхдээ тэр бүрд дасан зохицоод амжилттай сурах болно. Мэдрэмжийн хувьд тэс ондоо байдаг юм байна. Гэхдээ л сайхан байгаа.

-Эхлээд анги танхимаа олохгүй, ямар хичээлд суухаа ойлгохгүй нэлээд будилсан. Цаашид учраа олох байх аа. Хичээл нь лекц, семинар хэлбрээр ордог нь их сонирхолтой санагдаж байна. Сурах арга барилаа ч мөн өөрчлөх гэж оролдож байна. Цаашид илүү их хичээх болно оо.
– Зарим багш нар анхандаа харьцахад хүндрэлтэй санагдсан.  Дунд сургуулийн багш нарыг бодвол илүү чиг үүрэг нь тодорхой зүйлсийг заадаг болохоор жаахан хүнд байсан. Арван жилийнхээ багш нараас жаахан бэлэн будаа идчих гээд байдаг байсан нь одоо бэрхшээл дагуулж байна. Гэхдээ биеэ даах ёстой учраас энэ бэрхшээлүүд цаашид надад давуу талыг олгох байх аа.
-Нэг их сэтгэгдэл төрөхгүй байна. Гэхдээ их өлсдөг гэсэн үнэн байж ээ. Үнэхээр их өлссөн. Цаашид гэхдээ дасах болов уу гэж бодож байна. Сургууль, анги танхимын байрлалаа олоод дажгүй байгаа. Хичээл номын ч учир олдсон гэж бодож байна. Эхний өдрүүдэд их хоцорсон. Цаг хугацаагаа яваандаа тааруулж сурах болно оо.
– “Улаанбаатар хот таалагдсан. Гэхдээ түгжрэл дэндүү их юм. Энэ янзаараа бол цаашид ч хичээлээсээ хоцорсоор байх болов уу. Шинэ орчны хүмүүс жаахан их зантай юм шиг санагдсан. Нэг тийм дуу цөөн, юм ярьдаггүй л хүмүүс байна. Аажимдаа танилцаад өөр болох байх аа”
Энэ мэтчилэн асуултад товч бөгөөд тодорхой хариулаад гүйн одсон юм. Үймсэн олны дунд орох нь эхэндээ амаргүй байх нь мэдээж. Анги танхимаа ололгүй төөрсөөр хичээлээсээ хоцорч, автобус унааны учрыг олохоор хүлээлтийн уртыг мэдэрч, үргэлжилсэн олон цаг хичээлийн дараа хачин их өлсөх зэрэг мэдрэмжүүдийг тэд анх удаа л мэдэрч буй.
Гэхдээ тэдний нүднээс баяр баясал харагдаж, дуу хоолойноос нь итгэл найдвар, тэмүүлэл сонсогдоно.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу