Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө шөнө нутгийн зүүн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь тал хээрийн нутгаар салхитай байна.

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4-НИЙ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө нийт нутгаар бороо орохгүй.

Салхи: Говь болон зүүн аймгуудын нутгааар баруун өмнөөс хойш эргэж, секундэд 6-11 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр.

Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнодын тал нутгаар +14…+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22…+27 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +14…+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +14…+16 градус дулаан байна.

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 5-НААС 9-НИЙГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Есдүгээр сарын 7-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд Хангай, Хөвсгөл, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно. Салхи сарын 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Есдүгээр сарын 5-наас ихэнх нутгаар дулаарч, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +18…+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу