Талцаж хуваагдсан Ардчилсан нам эв нэгдлээ хангахаар УИХ дахь намын бүлгээс нь санаачилга гарган хуралдаж эхэлсэн. Өнгөрөгч баасан гаригт Ардчилсан намын ҮБХ ээлжит бусаар хуралдаж энэ сарын 19-нд буюу маргааш даргаа сонгохоор товлоод байгаа. АН шинэ дарга тодруулахад хамгийн их эсэргүүцэж, улстөржүүлж байгаа хоёр хүн бол С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нүүр номоороо дамжуулан тэдэнд хандаж АН-аас  хол байхыг, жолоогоо татахыг зөвлөлөө. Тэрбээр “Эрдэнэ, Баттулга аа, гурвуулаа хол байя, жолоогоо татъя. АН-ын ҮБХ-ны гишүүд өөрсдөө намын даргаа сонгог. Элдэв тайлбар, шалтгаан, оролцоо энэд илүүц. Гишүүддээ итгэе, боломж олгоё, тэд чадна. Ардчилалтай хүчирхэг Ардчилсан нам Монголд хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлэв