УИХ-ын ээлжит бус чуулганы 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэгийн өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

ШЕЗ түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсныг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.1 дэх заалтын дагуу олон нийтэд мэдээллээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэгийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжээгүй бөгөөд УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжихгүй гэх томъёоллоор санал хураасан.

Санал хураалтад нийт 110 гишүүн оролцож, 109 нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжээгүй тул ШЕЗ-ийн гишүүн Н.Отгончимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх УИХ-ын тогтоолын төсөл батлагдаж, тухайн өдрөөс дагаж мөрдөхөөр болсон билээ.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

  1. МУ шүүхээ бүүр нэг арилгасан сонгино шиг нэг мөсөн цэвэрлээрэй .Их л муухай харагдах юм.Улс төрчид.дарга нарт.мөнгөтэй баячуудад.сайд гишүүдэд мөн ч их ээлтэй шүүх юм.Харин жирийн иргэдэд бол нудрага чанга.шүүлт нь хатуу байх юм даа.Хөгжил дэвшил нь тасарсан оронд бол Шүүх тангараг өргөсөн төрийн алба хаагч дарга нарт бол ёстой сэлэм юмаа.Томчуудад Шүүх нь үнэн хатуу шийтгэл оногдуулдаг юм байнаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу