Өнөөдөр аргын тооллын есдүгээр сарын 4, Буд гараг. Билгийн тооллын намрын дунд сарын шинийн нэгэн, Харцага одтой, цагаагчин хонь өдөр.
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:15-19:28. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Намрын дунд сарыг монголчууд эрт үеэс найр хуримын үе хэмээн үздэг. Нүүдлийн ахуйтай монголчууд энэ үед мал ахуй тарган, сүү сааль элбэгшсэн байдаг учир хурим найр хийх, хүүхдийн сэвлэг үргээх, нүүдэл суудал хийх, буян ном хураах зэрэгт нэн сайн хэмээн намрын дунд сарыг, тэр дундаа шинийн 17-ны өдрийг сонгодог байна.Шинэ цагийн Монгол хурим
Мөн “өчүүхэн охины царай зүс төгөлдөржих өдөр” хэмээн зурхай, бурхан шашны ном, сударт тэмдэглэсэн байдаг. Энэ утгаараа эмэгтэйчүүдэд ээлтэй сар гэж үздэг ажээ. 

СЭДЭВ I Наадам, найрын өдрүүдээ орхиод намрын ажилдаа анхаарцгаая

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу