Хятадын зүүн хэсэгт өнгөрсөн Мягмар гаргийн өглөө автобусны жолооч сургуулийн гадна цугларсан сурагчид, эцэг эхчүүдийг мөргөсний улмаас 11 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан талаар орон нутгийн цагдаа болон төрийн хэвлэлүүд мэдээлжээ.

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Шаньдун мужийн Тайан хотын дунд сургуулийн үүдэнд дотогш орохоор хүлээж байсан сурагчдыг автобус ирж мөргөсөн хэрэг өглөөний 07.00 цагийн үед гарсан байна.

Дунпин мужийн Олон нийтийн аюулгүй байдлын товчооноос “Сурагчдыг тээвэрлэх автобус уулзвар руу орохдоо удирдлагаа алдсан байна” гэж мэдэгджээ. Улмаар “Таван сурагч, зургаан эцэг, эх амиа алдсан” гэж мэдээлсэн байна.

Орон нутгийн цагдаагийн газраас “Гэмтэж бэртсэн хүмүүсийн нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа бол бусдынх нь биеийн байдал хэвийн байна. Автобусны жолоочийг саатуулж, ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” гэж мэдээлжээ.

More than 10 dead as bus crashes into students and parents outside school in China | Times of Suriname – grootste landelijk dagblad van Suriname

Хятадад сүүлийн жилүүдэд сургуулийн хүүхдүүдийг машинаар мөргөж, хутгатай этгээд халдлага үйлдэх, мөн сургуулийн автобусаар зорчиж яваад зам тээврийн ослын улмаас амь насаа алдах тохиолдол их гарч байгаа аж.

Шандун мужийн Дэжоу хотод өнгөрсөн гуравдугаар сард автомашины жолооч хэсэг сурагчдыг мөргөж, хоёр хүн амиа алдаж, зургаан хүн хүнд шархадсан тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайн үед мэдээлсэн байна.

Зүүн нутгийн Жянсу мужийн Нантун хотод энэ сарын сүүлээр сурагчдын сууж явсан автобус өөрөө буулгагч машинтай мөргөлдөж, нэг хүн амиа алдаж, найман хүн шархаджээ.

Өнгөрсөн жил өмнөд хэсгийн Гуандун мужийн нэгэн цэцэрлэгийн гадна өглөө эрт хутгатай этгээд халдлага үйлдэж, зургаан хүн амиа алдаж, нэг хүн шархадсан байна. Мөн 2022 онд зүүн Жианси мужид нэгэн цэцэрлэгт хутгатай этгээд халдлага үйлдэж, гурван хүн нас барж, зургаан хүн шархаджээ.

Эх сурвалж: CNN, STAR
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу