Монголын төр ганцхан жилийн өмнө Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийг хөл дээр нь босгоод ир хэмээн “цэнхэр” тамгатай Л.Наранбаатарыг “улаан” намдаа элсүүлж, тэр бүү хэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дэргэдээ халамжлан хүмүүжүүлж байгаад илгээсэн байдаг. “Цемент шохой”-г хөл дээр нь босгох бүү хэл дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, өнгөрсөн жил улс даяараа цементийн хомсдолд орж дамраараа эргэж нэг жилийг үдсэн. Л.Наранбаатарын менежментийн алдаанаас болж барилгын салбарынхан туйлдаа хүрсэн гэхэд болно. Дарханы замын бүтээн байгуулалтын ажил Л.Наранбаатарын улмаас цементгүй таг зогсож байхад шинэ жорлонтой боллоо хэмээн зураг оруулж ард түмнийг доромжилж амжсан.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай” 124 дүгээр тогтоол, ТӨБЗГ-ын 2022 оны “Хувьчлалыг хүчингүйд тооцох, компанийн эрх, эд хөрөнгийг хүлээн авах тухай” 108 дугаар тогтоолоор Цемент шохой ХК-ийн хувьчлалыг хүчингүйд тооцож төрийн өмчид хүлээн авсан байдаг. Л.Наранбаатар Нэг жилийн хугацаанд “Цемент шохой” ТӨХК-ийг ямар байдалд хүргэсэн талаар энэ удаа хүргэх болно. Төрийн аудитын байгууллагаас Л.Наранбаатар захиралтай “Цемент шохой” ТӨХК-д аудит хийж, компанийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан гэх дүгнэлт гарсан байна. Төрийн аудитын байгууллагаас тус компанид “Сөрөг дүгнэлт” хүргүүлжээ.

Төрд ажиллах үзээгүй хүмүүс төрийн мөнгөнд эрээ цээргүй хандаж болдогийг аудитын дүгнэлтээс харж болно. 

Төрийн аудиты байгуулагаас “Цемент шохой” ТӨХК-д тавьсан акттай танилцана уу. Акт тавиулсан албан тушаалтан нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүртэл хуулийн зохицуулалттай байдаг. Л.Наранбаатар нь Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн “37.1.2.өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх;” заалтыг зөрчсөн байгаа юм. 

2 САНАЛ

  1. Аль аль нь асуудлынхаа мөн чанарыг ойлгосон юм уу даа

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу