Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 1 хувиар буурч, нэг торх Брент төрлийн газрын тосны үнэ өнгөрсөн оны сүүлчээс хойш анх удаа 73 ам.доллараас доош буусныг арилжааны мэдээлэл харуулав.

Брент төрлийн газрын тосны арваннэгдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ Москвагийн цагаар 10:23 цагийн байдлаар 1.15 хувиар буурч, торх нь 72.89 ам.доллар болсон нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-наас хойш анх удаа 73 ам.доллароос доошилсон үзүүлэлт юм.

Аравдугаар сард нийлүүлэх WTI төрлийн газрын тосны фьючерс 1.31 хувиар буурч, 69.41 ам.доллар болжээ.

ОХУ-ын Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн (IEF) судалгаа, хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Алексей Белогорев “РИА Новости” агентлагт өгсөн ярилцлагадаа “Дэлхийн газрын тосны эрэлт 2030-аад оны эхний хагаст оргил үедээ хүрэх бөгөөд Хятадад энэ нь 2030 оноос ч өмнө тохиолдож магадгүй” гэж дурджээ.

Шинжээч “Дэлхийн газрын тосны эрэлт хэзээ оргил үедээ хүрэхийг хэлэх боломжгүй. 2030-аад онд хүрэх магадлалтай. Жишээлбэл, хүмүүсийн үзэж буйгаар, Хятадад газрын тосны эрэлт 2030 оноос хойш, зарим тооцоогоор 2027 онд оргилдоо хүрэх нь тодорхой” гэж тайлбарласан байна.

Тэрбээр “Гэсэн хэдий ч ялангуяа Өмнөд болон Зүүн өмнөд Ази, Африк, Ойрхи Дорнодод хэрэглээний оргил үе хол ч өсөлт аажмаар буурч буй нь ажиглагдахуйц цөөн хэдэн улс бий” гэж тэмдэглэжээ.

Белогориев мөн “хар алт”-ны эрэлт дээд цэгтээ хүрсэн улс орнууд ч бий талаар нэмж хэлсэн байна. Жишээлбэл, ЭЗХАХБ-ын орнуудад газрын тосны эрэлт 2005 онд дээд цэгтээ хүрсэн.

Түүнээс хойш эдийн засгийн хувьд өндөр хөгжилтэй орнуудад газрын тосны хэрэглээ 11 хувь, жишээлбэл, Европын холбооны орнуудад 20 хувиар тус тус буурсан байна. Энэ нь дүрмээс үл хамаарах зүйл хэвээр байгаа боловч ерөнхий чиг хандлага ямар байхыг харуулж байна” гэжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу