Никарагуа Улсын Ерөнхийлөгч Даниэль Ортега Никарагуагийн зэвсэгт хүчний 45 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн жагсаалын үеэр өөрийн улсын зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулахад ЗСБНХУ, ОХУ ихээхэн хувь нэмэр оруулсныг тэмдэглээд, Орос улс “фашизм суурьтай Украин”-ыг ялна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Ортега Манагуагийн төвд болсон жагсаалын үеэр үг хэлэхдээ “Оросын ард түмэн, ОХУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийг энд адмирал Николай Евменов төлөөлж байна. Бид Оросын ард түмэнд хайртайгаа илэрхийлж байна. Тэд Украинд “тулгуурласан” фашизмын эсрэг тулалдаанд гарцаагүй ялалт байгуулна” гэж онцолсныг “Канал 4” телевиз дамжуулжээ.

Никарагуагийн зэвсэгт хүчний 45 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд Преображенскийн 154 дүгээр ангийн цэргийн бие бүрэлдэхүүн оролцсон байна. Жагсаалын гадаадын бусад оролцогчдын дунд Венесуэл, Хятад, Куба, Гондурас, Гватемал, Сальвадор, Мексикийн төлөөлөгчид байжээ.

Никарагуа улсын удирдагч мэндчилгээ дэвшүүлэхдээ “1979 онд сандинистуудын үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсан анхны мөчөөс эхлэн Оросын ард түмэн юуны түрүүнд энэ зэвсэгт хүчнийг байгуулахын тулд Никарагуагийн ард түмнийг дэмжсэн. Орос бол Никарагуагийн ард түмний талд байсан ах юм” гэж хэлжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу