ОХУ-ын Владивосток хотноо Алс Дорнодын Холбооны Их сургуулийн хотхонд өнгөрсөн Мягмар гарагт эхэлсэн Дорнын эдийн засгийн IX чуулга уулзалт “Алс Дорнод-2030” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн чуулга уулзалтад 76 улс орон, нутаг дэвсгэрийн 6000 гаруй төлөөлөгч оролцож байгаа ажээ. Чуулга уулзалтын эхний өдөр “Шонхор шувууны өдөр” олон улсын хоёрдугаар чуулга уулзалт болсон байна.

Үүний зэрэгцээ БРИКС-ийн орнуудын бүтээлч инновацын чуулга уулзалтын хэд хэдэн салбар хуралдаан болж, хэлний дижиталчлал, бүтээлч үйлдвэрлэл, Алс Дорнод дахь компьютерийн тоглоомын салбарын хөгжлийн талаар хэлэлцжээ.

Чуулга уулзалтын эхний өдөр уламжлал ёсоор “Алс Дорнодын гудамж” үзэсгэлэн нээгдэж, Алс Дорнодын Холбооны тойргийн 11 бүс нутаг, яамд, төрийн корпорацууд гол төслүүдээ танилцуулсан байна.

Чуулга уулзалтын бизнес хөтөлбөрийн хүрээнд “Олон улсын хамтын ажиллагааны шинэ хэлбэр”, “Бие даасан байдлын технологи”, “Санхүүгийн үнэ цэнийн систем”, “Алс Дорнодын Орос орон”, “Хүмүүс, боловсрол ба эх оронч үзэл”, “Тээвэр ба ложистик: шинэ маршрут”, “Мастер төлөвлөгөө: архитектураас эдийн засаг хүртэл” гэсэн долоон сэдвийн дор 100 орчим салбар хуралдаан болох ажээ.

Дорнын эдийн засгийн IX чуулга уулзалтын үеэр мөн ОХУ-ын бизнес эрхлэгчид Хятад, Энэтхэг, АСЕАН-ы орнуудын түншүүдтэйгээ бизнесийн яриа хэлэлцээ хийх бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төлөвлөсний дагуу чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд үг хэлэх юм байна.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт  бөгөөд спорт болон урлагийн тоглолтууд болох ажээ.

AIF-д мэдээлснээр, есдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэ удаагийн чуулга уулзалтад Талибаны Засгийн газрын болон Афганистаны Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид оролцож буй юм байна. Талибан хөдөлгөөн нь Орост “террорист, хэт даврагч байгууллагуудын жагсаалт”-д багтсан билээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI, AIF
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу