Парис-2024 XVII удаагийн паралимпын наадам үргэлжилж буй. Энэ удаагийн паралимпод Монгол Улсаас 12 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөж байгаа билээ. Одоогийн байдлаар Монгол Улс нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар медалийн чансааны 29-р байранд жагсаж байна.

Тодруулбал, Таеквондогийн эмэгтэйчүүдийн төрөлд У.Сүрэнжав алтан медаль, эрэгтэйчүүдийн төрөлд Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлт (F40)-ийн төрөлд Ц.Баттулга мөнгөн медаль хүртсэн. 

Паралимпын алтан медальт У.Сүрэнжав, мөнгөн медальт МУГТ Г.Болор-Эрдэнэ нар маргааш /2024.09.06/ үүрийн 05:30 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд буух ажээ. Улмаар нисэх буудлаас шууд Монголын Таеквондогийн холбооны байранд ирж, хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцоно.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу