“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам найм дахь өдрөө үргэлжилж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 44 дүгээр байрт бичигдэж буй ажээ.

Паралимпын жүдо бөхийн төрөл өнөөдөр (2024.09.05) эхэлнэ. Тус төрөлд Монгол Улсаас дөрвөн тамирчин оролцох юм. Тодруулбал,

-Б.Баттөгс (Эрэгтэй, 90 кг)

-Д.Ганбат (Эрэгтэй, +90 кг)

-Т.Сувд-Эрдэнэ (Эмэгтэй, 48 кг)

-Л.Туруунаа (Эмэгтэй, 70 кг) нар хүч үзнэ. 

Монголын тамирчдын салхийг хагалж, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Тогтохбаярын Сувд-Эрдэнэ өрсөлдөхөөр байна. Тэрбээр 16:00 цагаас эхний барилдаандаа Бразилын бөхтэй хүч үзэх юм. 

Т.Сувд-Эрдэнийн тухайд паралимпын наадамд анх удаа оролцож байгаа бөгөөд өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдсөн нь түүний замналын хамгийн өндөр амжилт болж байжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу