“Тавантолгой төмөр зам” ХХК төмөр замын суурь бүтцээр 2024 оны наймдугаар сарын 31-ний байдлаар 398.944 тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд үүнээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 174.7 мянган тонн, Тавантолгой-Цогтцэций чиглэлд 224.2 мянган тонн ачаа тус тус тээвэрлэжээ.

2024 оны наймдугаар сард тээвэрлэсэн нийт ачааг төрлөөр нь ангилж үзвэл, чингэлэгтэй экспортын нүүрс 297,781.4 тонн, сайжруулсан түлшний түүхий эд 68,296.61 тонн, нефтийн бүтээгдэхүүн 7,832.85 тонн, бусад төрлийн ачаа 24,306.53 тонн байна.

“Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдээлснээр, 2024 онд 6 сая тонн ачаа тээвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд 2024 оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар өссөн дүнгээр нийт 2,632,346 тонн ачаа тээвэрлэжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу