Францын зүүний намуудын “Шинэ ардын фронт” эвслийн 81 гишүүн тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг огцруулах тогтоолд гарын үсэг зурсан талаар Францын “Franceinfo” радио станц есдүгээр сарын 4-нд мэдээлжээ.

Макрон сонгуульд ялсан эвслээс Ерөнхий сайд томилохоос татгалзсан тул “Шинэ ардын фронт”-ын төлөөлөгчид түүнийг огцрохыг шаардсан байна.

Энэ сарын 7-нд дууссан Францын парламентын ээлжит бус сонгуулиар зүүний үзэл баримтлалтай “Шинэ ардын фронт” эвсэл Үндэсний ассамблейн 577 суудлаас 182 суудал авчээ. Түүний араас Бурбон ордонд 168 суудалтай ерөнхийлөгчийн “Бүгд найрамдах улсын төлөө хамтдаа” эвсэл орсон байна.

Бүгд найрамдах намын холбоотнууд болох баруун жигүүрийн Үндэсний ралли нам 143 суудал авчээ. Танхимд үнэмлэхүй олонхи болохын тулд нам 289 суудалтай байх ёстой. Макрон эдийн засагч Люси Кастетийг өнгөрсөн наймдугаар сарын 26-нд Засгийн газрын тэргүүнээр томилох тухай “Шинэ ардын фронт”-ын саналыг няцаасан байна.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу