Жоржиа мужийн Мөрдөн шалгах товчооны захирал Крис Хосей “Жоржиа мужийн Виндер хотын Апалачи ахлах сургуульд буутай этгээд халдлага үйлдэж, хоёр сурагч, хоёр багш амиа алдсан” гэж мэдэгджээ.

Орон нутгийн эрх баригчид амиа алдагсдын нэрийг зарласан байна. Хоси “Гэмт этгээдтэй холбоотой байж болзошгүй хүмүүсийг хайж байна” гэж хэлжээ.

Атланта дахь Холбооны мөрдөх товчоо болон Жексон тойргийн Шерифийн хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, сэжигтэн этгээд Апалачи сургуулийн 14 настай сурагч бөгөөд түүний аавыг “сургуульд халдлага үйлдэхээр цахимаар заналхийлсэн” гэх хэрэгт холбогдуулан өнгөрсөн жил хууль сахиулах байгууллагад дуудан байцаасан байна.

Апалачи ахлах сургууль/Гэр бүлийн зураг
Апалачи ахлах сургууль/Гэр бүлийн зураг

Барроу дүүргийн шериф Жүд Смит Лхагва гаргийн орой хэвлэлийн бага хурал дээр “Халдлагад өртсөн хохирогчдыг эмнэлэгт хүргэсэн бөгөөд бүгд эсэн мэнд, “Түргэн  эдгэрнэ”. Бид дахин үхлийн тухай мэдээ сонсохгүй гэж найдаж байна” гэж хэлсэн байна.

Жоржиа мужийн Мөрдөн байцаах товчооны захирал Крис Хоси өнгөрсөн Лхагва гаргийн орой хэвлэлийн бага хурал дээр “Эрх баригчид сэжигтэн сургууль дээр “AR” төрлийн зэвсэг хэрхэн авчирсныг шалгаж байна. Бид түүнийг өнөөдөр сургуульдаа ирснээс эхлээд хэрэг гарах хүртэлх үйл хөдлөлүүдийг нь тодруулахыг хичээн ажилласаар байна” гэж хэлжээ.

Албаныхан “14 настай сэжигтэн AR-15 загварын буу хэрэглэж, хоёр оюутан, хоёр багшийн аминд хүрсэн” мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу