“Олон нийтийн санхүүгийн боловсролыг хамтдаа нэмэгдүүлье” уриатай СЭЗИС “Сэтгүүлчдэд зориулсан эдийн засаг, санхүүгийн сургалт”-аа гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Энэхүү сургалт нь чадварлаг, мэдлэгтэй сэтгүүлчдээр дамжуулан олон нийтийн мэдээллийн чанарыг сайжруулах, чанартай мэдээллийг нийгэмд хүргэх тогтвортой тогтолцоог бүрдүүлэх зорилготой. Эхний сургалт 2023 оны намар, 2 дахь удаагийн сургалт 2024 амжилттай хэрэгжиж нийт 36 хэвлэл мэдээллийн байгууллагын 41 сэтгүүлч хамрагдаад байна.

Сургалтад хамрагдсанаар макро, микро эдийн засаг, компанийн удирдлагын онолын мэдлэг эзэмшихээс гадна Монгол Улсын эдийн засаг, төсөв, мөнгөний бодлого, бизнесийн удирдлагын өнөөгийн бодит байдал, тулгамдсан асуудлуудын талаар тухайн салбарт ажиллаж, судалгаа шинжилгээ хийж буй мэргэжилтэн багш нарын үзэл бодлыг сонсож хамтдаа шүүн тунгаах боломжтой юм.

Энэхүү хөтөлбөр нь нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй явагдах бөгөөд 2024 оны есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл бүртгэж, сургалт гурван сарын хугацаанд үргэлжилнэ.

СЭЗИС.jpg

Хөтөлбөрийн агуулга: 

    • Эдийн засгийн сэтгүүл зүй, сэтгүүлчдийн ёс зүй
    • Микро-экономикс
    • Нягтлан бодох бүртгэл
    • Байгууллагын санхүү, хөрөнгө оруулалт
    • Бизнесийн удирдлага
    • Макро-экономикс
    • Төрийн санхүү, төсөв мөнгөний бодлого

Хөтөлбөрийн онцлог:  

    • Онол, практик хосолсон сургалтын хөтөлбөр
    • Интерактив сургалтын арга зүй
    • Мэргэшсэн багш нарын баг
    • СЭЗИС-ийн сертификат
    • Үнэ төлбөргүй
    • Өмнө сургалтад хамрагдсан оролцогчдийн сэтгэл ханамж 98%

Хугацаа: 

    • Бүртгэл: 2024.08.21-2024.09.10
    • Сургалт: 2024.09.17-2024.12.13

Бүтгэлийн холбоос: training@ufe.edu.mn

Холбоо барих: 88048248, 98113398

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу