Беларусь улс Японы нууц албаны ажилтныг саатуулсан талаар тус улсын “Беларусь 1” телевиз өнгөрсөн Лхагва гарагт мэдээлжээ.

Наран ургах орны иргэнийг Беларусийн нийгэм, улс төрийн нөхцөл байдлын талаар, Хятадын “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хэрэгжилт, тус санаачилгын талаар мэдээлэл цуглуулсан зэрэг хэрэгт буруутган баривчилсан байна.

Телевизийн суваг “Японы нууц ажилтны ажил Беларусь-Украины хил дээр болж буй үйл явдал, цэргийн дэд бүтцийн зураг авалтаар дуусгавар болсон” гэж мэдээлжээ.

“RIA Novosti” өнгөрсөн сард ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба Курган мужид Украины Батлан ​​хамгаалах яамтай хамтран ажиллаж байсан 54 настай эрэгтэйг тус бүс нутгийн төрийн байгууллагуудад хорлон сүйтгэх ажиллагаа явуулах заавар өгсөн гэх хэрэгт буруутган байцаасан байна.

Холбооны аюулгүй байдлын албанаас мэдээлснээр, яллагдагч нь Украины тусгай албаны төлөөлөгчидтэй интернэтээр идэвхтэй харилцаж, Курган мужид төрийн байгууламжтай холбоотой хорлон сүйтгэх, террорист ажиллагаа явуулахад туслахаар тохиролцсон нь тогтоогдсон байна. Сэжигтнийг өнгөрсөн гуравдугаар сард саатуулжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу