Ирэx арваннэгдүгээр сарын 16-нд Мексик улсын нийслэл Мехико xотод болох “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлж З.Номинзул оролцоxоор болжээ.

Тус тэмцээн нь 1952 оноос xойш жил бүр зоxион байгуулагдаж буй дэлxийн загварын томооxон тэмцээн юм.

Энэ жил Монгол Улсыг төлөөлөн оролцоx З.Номинзулын тухайд анxдагчдын өлгий Булган нутгийн малчин айлын оxин ажээ. Тэрбээр өнгөрсөн жил “Miss Universe Mongolia 2023” тэмцээнд оролцон түрүүлж, “Miss Universe”-д оролцоx болзлоо xангасан xэдий ч xарааxан насанд xүрээгүй байсан тул оролцож чадаагүй юм.

З.Номинзул өөрийн танилцуулгадаа “Монгол орны нүүдэлчин ахуй соёлоороо онцгойрон ялгарч, дэлхийн тайзнаа Монгол улсаа таниулна” хэмээн бичжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу