Парис-2024 XVII удаагийн паралимпын наадам үргэлжилж буй. Энэ удаагийн паралимпод Монгол Улсаас 12 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөж байгаа билээ. Одоогийн байдлаар Монгол Улс нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар медалийн чансааны 44-р байранд жагсаж байна.

Тодруулбал, Таеквондогийн эмэгтэйчүүдийн төрөлд У.Сүрэнжав алтан медаль, эрэгтэйчүүдийн төрөлд Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлт (F40)-ийн төрөлд Ц.Баттулга мөнгөн медаль хүртсэн. 

Паралимпын алтан медальт У.Сүрэнжав, мөнгөн медальт МУГТ Г.Болор-Эрдэнэ нар өнөөдөр /2024.09.06/ эх орондоо ирлээ. 

Энэ үеэр МУГТ Г.Болор-Эрдэнэ “Би алтан медаль авах зорилготой байсан. Гэвч эцсийн мөчид ялагдал хүлээж, мөнгөн медаль хүртсэн. Зорилгоо 90 хувьтай биелүүллээ. 2028 оны олимпод үлдсэн 10 хувиа гүйцээнэ. Хоёр жилийн өмнөөс эхэлж, Биеийн тамир, спортын улсын хорооны шигшээ багийн эрдэм шинжилгээний албанд бэлтгэл сургуулилтаа хийгээд, төлөвлөгөөний дагуу явсны үр дүн гарч байна. Сэтгэл зүйн багтайгаа хамтарч ажилласны дүнд сэтгэл зүй маш сайн байсан. Монголынхоо нийт ард түмэнд маш их баярлалаа. Та бүхэн минь надад маш их урам зориг хайрласны ачаар би Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж чадлаа” хэмээн хэллээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

           

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу