Реппер Сексцагаанбогд буюу Б.Гантулга Монгол Улсын Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнийн залуучуудын асуудал xариуцсан зөвлөxөөр томилогдоод удаагүй байгаа билээ. Түүний эмэгтэй хүний биед халдаж буй бичлэг цахим орчинд тархаад байна. 

Бичлэгт Б.Гантулга байж болзошгүй нэгэн эрэгтэй уйлж буй эмэгтэй рүү хараалын үг хэлж, цохиж байгаа байдал харагдаж байгаа юм.  

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Б.Гантулгад өмнө нь ийм төрлийн хэрэг бүртгэгдэж байгаагүй. Цахим орчинд нийтлэгдсэн бичлэгтэй холбоотойгоор шалгаж эхэлсэн” гэсэн юм. 

Хэрэв бичлэгт гарч буй эрэгтэй Б.Гантулга мөн бол Зөрчлийн тухай хуулийн дагуу түүний танхайрсан үйлдэлд 100 мянган төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Харин хүний биед халдсан үйлдэлд нь 100 мянган төгрөгөөр торгох хуультай юм. 

Зөрчлийн тухай хууль

5.2 дугаар зүйл.Танхайрах

1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:

1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

5.3 дугаар зүйл.Хүний биед халдах

1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу