“Зуны олимпын XXXIII наадам Парис 2024” сэдэвт шуудангийн маркийн нээлт өнөөдөр (2024.09.06) Монголын үндэсний олимпын хороонд боллоо.May be an image of 2 people, chess and text
Монгол маркийн түүхэнд “Зуны олимпын XVII наадам Ром” сэдэвт найман нэрийн марк анх 1960 онд гарсан.
Монгол Улсын тамирчид анх 1964 оны Токио хотод болсон зуны олимпын наадамд орсон юм. Үүнээс хойш зуны болон өвлийн олимпод зориулсан 64 сэдвийн 260 гаруй төрлийн марк шуудангийн гүйлгээнд гарч, марк цуглуулагчдын гарт очжээ.
Энэ удаагийн “Зуны олимпын XXXIII наадам Парис 2024” сэдэвт шуудангийн маркт Монгол Улсын төрийн далбаа, МҮОХ-ны лого, ‘’Paris 2024’’ бичвэр, Парис хотын бэлгэ тэмдэг болсон Эйфелийн цамхаг, тус хотын дундуур урсдаг Сена мөрний зургийг тусгаж энэ удаагийн олимпын наадмын наадам эрх авч өрсөлдсөн спортыг төрөл бүрийг мөн тусгаж өгчээ.
May be an image of 8 people, wrist watch and text
May be an image of 2 people and textMay be an image of 1 person and text

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу