УИХ-ын чуулган наймдугаар сарын 15-наас 30-ны хооронд долоон удаа ээлжит бусаар хуралдсан билээ. Хуралдааны ирцийн мэдээлэл ил болжээ. 

Уг мэдээллээс харахад УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ж.Ганбаатар, Б.Пүрэвдорж нар хуралдаа хоёр удаа суусан байна. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Баттулга хоёр хуралд сууж, тавд нь суугаагүй. Ингэхдээ гурван удаагийн хуралд оролцож чадаагүй шалтгаанаа гадаадад байсан хэмээн тайлбарласан бол нэг удаа чөлөө авч, нэгийг нь тасалжээ. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын тухайд, таван удаагийн хуралд сууж чадаагүй шалтгаанаа гуравт нь гадаадад байсан гэсэн бол хоёр хуралдаанаа тасалсан байна. 

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж орон нутагт байсан учир таван удаагийн хуралд оролцож чадаагүй аж.

Чуулганы ээлжит бус хуралдаанд нэг ч удаа суугаагүй УИХ-ын гишүүн байгаа нь Д.Ганмаа юм. Тэрбээр гадаадад байгаа гэх шалтгаанаар хуралдаа оролцоогүй байна. 

УИХ-ын ээлжит бус чуулганы ирцийн мэдээллийг ЭНД дарж дэлгэрэнгүй харна уу. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу