Өнөөдрийн /2024.09.07/ цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээллийг хүргэж байна.

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар сэрүүсэж +10…+15 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу