Нийслэлээс энэ онд 60 гаруй байршилд авто замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа билээ.

Ингэхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын шаардлагын дагуу бродюрыг шинэчилж байгаа юм. Гэвч иргэд олон нийтийн зүгээс авто замаа бус бродюраа сольж байгаа явдалд шүүмжлэлтэй хандаж байна.

Харин Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Бродюр сольж буй бүх байршлын авто замыг засна. Бродюр сольж байна гэдэг тухайн хэсгийн замыг засна гэсэн үг. Бродюрыг нь сольчхоод замыг нь засахгүй үлдээсэн хэсэг байвал би өөрөө огцорно” гэсэн юм. Мөн тэрбээр “Барилга, хот байгуулалт болон Зам тээврийн сайд хамтарч баталсан стандартаар авто замын бродюрыг зорчих хэсгээс 15 см-аас дээш өндөртэй байхаар баталсан. Бид энэ стандартыг өөрчлүүлнэ. Одоо сольж байгаа бродюрын ажлыг дуусгаж, ирэх жилээс нэг ч бродюр солихгүй замаа засна. Харин авто зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуй нэгжүүд хуучин бродюрыг хуулаад орхих бус ангилж дахин ашиглах боломжтой бродюрыг бид хэрэглэнэ” хэмээв.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь бродюрын стандартыг ирэх даваа гарагт өөрчилж, одоогийн заалтыг цуцлахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу