Сангийн дэд сайд Санжаагийн Мөнгөнчимэгийн намтарт 2010-2012 онд АНУ-ын Калифорниагийн Олон Улсын Их сургуульд сурсан талаарх мэдээлэл байдаг. Дэд сайд С.Мөнгөнчимэг 1997 онд Ховд аймгийн 2 дугаар арван жил, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн, Эдийн Засгийн Ухааны сургуулийг дүүргэсэн.

Тэрбээр 2008-2010 онд УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж байгаад АНУ-ыг зорьсон юм. Түүний хувьд Ашигт малтмал, газрын тосны газрын “Сургалтын урамшуулал” сангийн хөрөнгөөр АНУ-д магистрт суралцаад ирсэн байдаг. Сургуулиа төгсөж ирсний дараа үргэлжлүүлэн УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байв.

Уг сан нь Монгол Улсын Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан 32 компаниас санхүүждэг. Газрын тосны мэргэжилтэн бэлтгэх зорилготой юм. Боловсролын зээлийн сан шиг гэрээний үүргээ биелүүлээгүй бол эргэн төлөх нөхцөлгүй гэдэг утгаараа хамгийн боломжит хувилбар гэж ойлгож болно. Дэд сайд С.Мөнгөнчимэгийн “Сургалтын урамшуулал” сангаас нэг жилийн 25 мянган ам.доллар буюу сургуулиа төгстлөө магистрын төлбөр 50 мянган ам.долларын урамшуулал авсан байна. С.Мөнгөнчимэг Дэд сайдын тухайн үед байгуулж байсан “Сургалтын урамшуулал” сангийн гэрээ АМГТГ байр сэлгэн нүүх явцад алга болжээ. Тиймээс Дэд сайдын нэр албан ёсоор сурсан хүмүүсийн нэр дотор багтаж, өөрийнх нь анкет дээр бичигдсэн байдаг ч гэрээ нь байхгүй аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу