“Парис 2024” паралимпын наадам үргэлжилж байна. Манай баг тамирчид өнөөдрийн (2024.09.08) байдлаар медалийн хүснэгтэд нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 57 дугаар байрт бичигдэж байна.

Хүснэгтийг 91 алт, 70 мөнгө, 50 хүрэл медальтайгаар БНХАУ-ын баг тэргүүлж байгаа бол тэдний араас Их Британи, АНУ, Нидерланд, Бразил,  Итали, Украин Узбекистан, Франц, Австрали зэрэг улсууд удаалж буй.

Монгол Улсын гурван медалийн тухайд, таеквондогийн төрөлд ОУХМ У.Сүрэнжав алтан медаль, МУГТ Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль, хөнгөн атлетикийн төрөлд ОУХМ Ц.Баттулга мөнгөн медаль тус тус хүртсэн билээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу