“Парис 2024” паралимдын наадмын сүүлийн өдөр буюу өнөөдөр (2024.09.08) Монгол Улсаас пара пауэрлифтингийн 107 кг жинд МУГТ, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ хүч үзнэ. Түүний тэмцээн 15:00 цагаас эхлэх хуваарьтай байна.

Э.Содномпилжээгийн тухайд “Рио 2016” паралимпын наадмаас хүрэл медаль, 2020 оны Токиогийн наадамд алтан медаль хүртэж, паралимпын аварга болсон билээ.

Мөн ДАШТ-ий 3 алт, 4 мөнгөн медаль, Азийн зуны Пара спортын наадмын 2 алт, 1 мөнгө, Дэлхийн цомын тэмцээний 6 удаагийн аварга, 2019 онд Дэлхийн “Гиннес”-ийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон тамирчин юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу