Олон улсын мэдээлэл зүйн 36 дугаар олимпиад Египет улсад есдүгээр сарын 1-8-ны хооронд зохион байгуулагдаж байна.

Энэхүү олимпиадад улс бүрээс шалгарсан шилдэг дөрвөн сурагч оролцдог. Монголоос нийслэлийн “Nest education” сургуулийн 12-р ангийн сурагч Хурцбилгүүний Онолт, нийслэлийн “Эрхэт эрдэм” сургуулийн 11-р ангийн сурагч Чинбатын Ирмүүн, Завхан аймгийн Улиастай сумын “Жавхлант” цогцолбор сургуулийн  12-р ангийн сурагч Жамъянгаравын Тамир, нийслэлийн “Оюунлаг” сургуулийн 10-р ангийн сурагч Ганзоригийн Эрхэм нар оролцож байна.

Тус олимпиадаас Х.Онолт, Ч.Ирмүүн нар хүрэл медаль хүртжээ.

Энэ нь сурагч Х.Онолтын хувьд олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас хүртэж буй хоёр дахь хүрэл медаль аж. Олимпиадад Монголын багийн ахлагчаар Мэдээлэл зүйн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал, МУБИС-ийн Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар Мэдээлэл зүйн олимпиадын хорооны гишүүн, МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш Т.Уламбаяр нар ажилласан байна. Зочноор “Эрхэт эрдэм” сургуулийн захирал Ч.Сугардорж оролцжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу