“Парис 2024” зуны 17 дугаар паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд МУГТ, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртэж, паралимпын иж бүрэн медальтан болсон билээ. 

Тэрбээр дасгалжуулагч Д.Баттулгын хамт маргааш (2024.09.10) өглөө 07:30 цагт эх орондоо ирэх аж.

Э.Содномпилжээгийн хувьд “Рио-2016” наадмаас хүрэл, ”Токио-2020” наадмаас алт, “Парис-2024”-аас мөнгөн медаль хүртэж, паралимпын наадмын иж бүрэн медальтай Монгол Улсын анхны тамирчин болсон юм.

Түүнтэй хамт байт харваа, усанд сэлэлт, жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн Монголын баг тамирчид ирэх юм байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу