Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын Даваа гарагийн ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд салбарын сайд өнгөрсөн долоо хоногт иргэд, аж ахуйн нэгжээс ирсэн санал хүсэлтийг танилцуулж, холбогдох газар, хэлтэс, харъяа байгууллагын дарга нарт үүрэг даалгавар өглөө. 

Хуш модны самар түүх, бэлтгэхтэй холбоотой иргэдээс ирж буй санал, гомдол ихээр гарч байна. Ойн дагалдах баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны аравдугаар сарын 05-ны өдрийн дотор тогтоодог.

Тэгвэл зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самрын болц гүйцсэн нөхцөлд холбогдох зохицуулалтыг хийж, хугацааг наашлуулах боломжтой эсэх асуудлаар мэргэжлийн байгууллагууд болон иргэд, ААН-үүдийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэг чиглэл өглөө.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу