“Парис-2024” паралимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ өнөөдөр (2024.09.10) эх орондоо ирлээ. 

Энэ үеэр тэрбээр сэтгэгдлээ хуваалцав. 

Э.Содномпилжээ “Намайг дэмжсэн ард түмэндээ баярлалаа. Дотоод хэргийн их сургуулийнхаа түүхт 90 жилийн ойгоор паралимпын иж бүрэн медальтай болж бэлэг барилаа. Дотоод хэргийн их сургуулийн үе үеийн алба хаагчид, төгсчдөдөө баярын мэнд хүргэе. 

Хүн өөрөө хөдөлмөрч, тууштай байвал хаана хүрч болохыг өөрийн биеэр үзүүллээ. Бүх хүмүүст тууштай байгаарай гэж хэлье. 

Хүмүүс паралимпын тамирчдыг хоол зүйч, сэтгэл зүйчтэй явсан гэж яриад байна лээ. Тийм зүйл огт байхгүй. Бид хоол зүйчгүй, сэтгэл зүйчгүй явсан. Бүх зүйлийг дасгалжуулагч маань зохицуулж байгаад ирлээ.

Ганц тамирчин сайн байгаад өнөөдрийн амжилтыг гаргаж чадахгүй. Тамирчин, дасгалжуулагч хоёр бие биетэйгээ ойлголцож, нэгнээ мэдэрдэг байсны үндсэн дээр өнөөдрийн энэ амжилтыг гаргаж байгаа юм. Хамгийн гол нууц нь л тууштай байх юм даа” хэмээн ярилаа.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу