Засгийн газраас хэрэгжүүлж буй Шилэн ажиллагааны хүрээнд төрийн сангуудын мэдээллийг ил болгох талаар мэдэгдсэн билээ. Энэ хүрээнд өнөөдөр (2023.04.10) Хөдөө аж, ахуйг дэмжих сангийн мэдээллийг нээлттэй болгож буй талаар Шилэн ажиллагааг хариуцан ажиллаж буй ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хүргэлээ. 

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд яам, агентлагуудаас илгээсэн мэдээлэлд үндэслээд Хөдөө аж, ахуйг дэмжих сангийн 10,325 харилцагчийн мэдээллээс 6,092 аж ахуй нэгж, төрийн байгууллага, ТББ болон иргэний 52,4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн талаарх мэдээллийг shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулж байна. Үлдсэн 4000 гаруй зээлдэгчийн мэдээллийг долоо хоногийн дотор багтаан ил болгоно. Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 120 байгууллага байдгаас эхний ээлжинд 71 байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэрсийг нээлттэй болгож байна. 

Одоогийн байдлаар Хөдөө аж, ахуйг дэмжих санд 52 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна” гэлээ.  

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу