БНХАУ-ын Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд есдүгээр сарын эхний долоо хоногийн мэдээллээр, наймдугаар сарын 1-нээс 31-ний хооронд нийт 40 галт тэрэг гарсан байна.

Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа чингэлэг (8100TEU)-ийн тоо буурч, 4050 болжээ. Өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс 19-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 26 галт тэрэг гарч байсан аж.

Хагас сарын өмнө дунджаар чингэлгүүд 90-120 хонож гарч байсан бол өдгөө Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 95-120 хонож гарч буй юм байна.

Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1039 чингэлэг байгаагаас ачаатай 687, хоосон 352 чингэлэг бий аж. Үүнээс өмнө буюу наймдугаар сарын 1-нээс 19-ний хооронд Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар 10200 TEU буюу 5100 орчим чингэлэг хүлээгдэж байв. Тухайн үед Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1220 чингэлэг байснаас ачаатай 758, хоосон 462 байжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу