Нийслэлд иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлууд хийж буй. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 2, 5 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 20, 34, 35 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 6, 15, 16 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 11, 18, 22, 35 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Налайх дүүргийн 5 дугаар хороонд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээлснээр, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахдаа хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, хөл бөмбөгийн талбай, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ногоон байгууламж, явган хүний зам, шат, гүйлтийн зам зэрэг тохижилт хийжээ.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлуудыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан байна.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу