Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр их хэмжээний бороо орно.

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: Энэ сарын 12, 13-нд говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр үргэлжилсэн усархаг бороо орж, сэрүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Нутгийн баруун хагаст өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +10…+15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж, секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр. Өдөртөө +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж, секундэд 6-11 метр. Өдөртөө +15…+17 градус дулаан байна.

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13-НААС 17-НЫГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Есдүгээр сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно.

Салхи есдүгээр сарын 14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +11…+16 градус.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +22…+27 градус, бусад нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна. Энэ сарын 13-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу