Дэлхийн нүүдэлчдийн спортын 5-р наадам энэ жил Казахстан Улсын нийслэл Астана хотод есдүгээр сарын 8-наас 13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн наадамд дэлхийн 80 гаруй орны 2500 гаруй тамирчид спортын 21 төрөлд өрсөлдөж буй юм.

Монгол Улс, нийт 100 гаруй тамирчинтайгаар, бөх барилдаан, сур харваа, хурдан морины уралдаан зэрэг 15 төрөлд өрсөлдөж байна. Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийн төв улс болохын хувьд энэхүү наадамд оролцож, өөрийн орны өвөрмөц соёлыг дэлхийд дахинаа сурталчилж байгаа билээ.

May be an image of 4 people

Мөн Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийг жил бүр тогтмол зохион байгуулж, нүүдлийн соёл иргэншил бүхий улс орны соёлын харилцааг өргөжүүлж, дэлхий дахинаа сурталчилдаг.

Энэхүү Дэлхийн Нүүдэлчдийн спортын наадам нь талын нүүдэлчдийн уламжлалт спортоор дамжуулан улс үндэстнүүдийн найрамдлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлж, бүс нутгийн эв нэгдлийг бэхжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж буй юм.

May be an image of text

Дэлхийн нүүдэлчдийн 5-р их наадмын Тогызхумалах буюу “Есөн хоргол” оюуны их спортын төрөлд дэлхийн 41 орон өрсөлдсөнөөс Монгол Улсын баг тамирчид хүрэл медаль хүртжээ.

Монголын Тогызхумалахын Холбооны ерөнхийлөгч Ж.Нурбек медаль хүртэж, эх орныхоо нэрийг дуурсгасан оюуны спортынхон, багш дасгалжуулагч нартаа халуун баяр хүргэж, Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа нийт тамирчиддаа өндөр амжилт хүсэн ерөөв.

May be an image of 6 peopleMay be an image of blimp and textNo photo description available.

No photo description available.May be an image of 11 people and crowdMay be an image of 5 people and textMay be an image of 2 people and textMay be an image of 2 people and textMay be an image of 3 people, chess, childrens toy and textMay be an image of 2 people and textMay be an image of 9 people, people studying, childrens toy, chess and textMay be an image of 6 people, chess and textMay be an image of 4 people and textMay be an image of 4 peopleMay be an image of textЭ.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу