Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Ирэх долоо хоногоос яамд хоорондоо нэгдсэн DocX системээр бичиг хэргийг хүлээн авч солилцоно. Ингэснээр жил бүр 15 яамны бичиг хэрэгт зарцуулагддаг 1.2 тэрбумын зардал хэмнэгдэнэ. Төрийн бүтээмж нэмэгдэнэ. Цаашид аймаг, нийслэл, сум дүүргийг нэгдсэн DocX системд холбоно. Албан тушаалтнууд тоон гарын үсгээ хэрэглэж хэвшээрэй” хэмээсэн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу