Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Залуучуудын асуудал хариуцсан зөвлөх Б.Гантулга буюу Сексцагаанбогдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.

Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Б.Гантулга ажлаа хийж байгаа” гэх мэдээллийг өглөө. 

Сануулахад, Реппер Сексцагаанбогд буюу Б.Гантулга Монгол Улсын Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнийн Залуучуудын асуудал xариуцсан зөвлөxөөр ажиллаж эхэлсэн билээ. Түүний эмэгтэй хүний биед халдаж буй бичлэг цахим орчинд тархаж, цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Улмаар олон нийтийн зүгээс түүнийг зүй бус үйлдэл гаргасан тул төрийн өндөр албан тушаалаас чөлөөлөх хэрэгтэй хэмээн үзэж байгаа юм. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. Хн… Торх балыг халбага давирхай гашилгана гэж үг байдаг.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу