Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олимп, паралимпын наадмаас алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид болон тэдний багш, дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлж, төрийн дээд шагнал гардуулж байна.

Энэ үеэр Паралимпын наадмаас алтан медаль хүртсэн У.Сүрэнжавт “Хөдөлмөрийн баатар” цол хүртээлээ.

Уламбаярын Сүрэнжав нь,

  • 2000 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотод төрсөн, 24 настай. Анх удаа паралимпод оролцсон бөгөөд Монголын паралимпын анхны эмэгтэй аварга болсон юм.
  • 11-р ангийн сурагч байхдаа Завхан аймгийн Улиастай хотын харьяат Цагдаагийн дэслэгч, Дэлхийн аварга С.Будхүүгийн удирдлагад анх таеквондогийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд анхны медалиа Завхан аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж байжээ.
  • Тэрбээр, ДАШТ-ээс хүрэл медаль, Азийн аваргаас алт, хүрэл медаль, Европын аваргаас алтан медаль, Ханжоу 2022 наадмаас мөнгөн медаль, Дэлхийн чансаа олгох цуврал тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль, Олон улсын Гранпри тэмцээнээс 1 алт, 2 медаль хүртсэн юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу