БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны Гадаад бодлогын газрын дарга “АНУ өөрийн үйлдлээрээ Украины мөргөлдөөнийг сунжруулж, Европын байдлыг тогтворгүй болгож байна” гэж хэлжээ. Дипломатчийн хэлсэн үгийг Солонгосын төв мэдээллийн агентлаг иш татсан байна.

Тэрбээр “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкений ‘ОХУ болон тусгаар тогтносон улсуудын хамтын ажиллагааг гутаан доромжилсон’ мэдэгдэл нь Европт заналхийлэх шалтгаан болж байна” гэж мэдэгджээ.

Дипломатч мэдэгдэлдээ “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга үнэнийг төөрөлдүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийг хуурахыг оролдож, нөхцөл байдлыг улам сунжруулж байгаад буруутайг ямар ч тохиолдолд нууж, үгүйсгэж чадахгүй. Украин болон Европ дахь байдал тогтворгүй байна” гэж дурдсан байна.

БНАСАУ-ын Гадаад хэргийн яам “Блинкен Украины нөхцөл байдлын мөн чанарыг гуйвуулж, тусгаар тогтносон улсуудыг гүтгэж, доромжилсон” гээд, харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Дипломатч “АНУ өөрийн дотоод санаа бодлоо харуулж, Европын орнуудад “аюулгүй байдлын хямрал”-ыг хөөрөгдөж, Украины өнөөгийн байдалд гуравдагч этгээдийг буруутгахыг оролдож, улмаар Оросын эсрэг фронтод хиймэл дагуулуудаа нийлүүлж байна” гэж хэлсэн байна.

Пхеньян “АНУ Оросын аюулгүй байдлын хууль ёсны ашиг сонирхол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах эрхийг үл тоомсорлож, НАТО-гийн зүүн тийш тэлэх бодлогыг дэврээж, улмаар Украины байдлыг хурцатгаж байна” гэж онцолжээ.

Дипломатч “Вашингтон Украин дахь мөргөлдөөнийг ‘үүрд хадгалах’-ыг хүсч байгаа бөгөөд “Оросыг стратегийн ялагдал хүлээх цорын ганц зорилготойгоор’ Киевд үхлийн зэвсгүүд системтэйгээр нийлүүлж байна” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу