Багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр (2024.09.16) олон нийтэд мэдээлэл өглөө.
Тэрбээр, Монгол Улсад багшийн хомсдолыг нөхөх зорилготойгоор энэхүү шийдвэрийг гаргасан. Одоо 4200 гаруй багшийн дутагдалтай байна. Тэр тусмаа Англи хэл, Байгалийн ухаан, Физик, Хими, Математикийн багш бараг байхгүй боллоо. Тиймээс эдгээр мэргэжлээр гадаад, дотоодын их дээд сургуулийг төгссөн боловсон хүчнийг багшаар хувиран ажиллаач ээ гэж урьж байгаа юм. Ганцхан монголд ч болоод буй хомсдол биш. Бас өмнө нь огт байгаагүй шинэ зүйл ч биш. Чадвартай, дагнасан мэргэжлийн боловсон хүчнийг мэргэжлээр нь багшлуулах нь эцэг эхчүүдэд ч тустай.
Мөн багшийн дутагдлыг дотор нь харахад ур чадварын дутагдал бас их байна. Үнэхээр тухайн мэргэжлээр мэргэшсэн, ур чадвартай юм бол гэрээт багшаар ирээд заагаад өгөх хэрэгтэй байна. Ийм шаардлага үүсээд байна. Судалгаа хийдэг, монгол хэлээр, гадаад хэлээр эх сурвалжаа олоод хичээлдээ ашигладаг боловсон хүчин хэрэгтэй байна. 
Багшийн ачааллыг мөн зөв хэмжээнд хүртэл нь бууруулж байж чанартай боловсрол олгогдож эхэлнэ. Нэг багш бүх үеийн хичээлийг орохоор хичээл, сургалтын материал бэлдэж амжихгүй байх зэрэг асуудал гардаг. Үүнийг л бууруулах цогц арга хэмжээний зөвхөн нэг нь гэрээт багш юм.
Багшийн үнэлэмжийг бууруулж байгаа хэрэг огт биш. Багшийн мэргэжил бус багшлах эрхийг л олгож байгаа юм. Үндсэн багшийг үгүйсгээгүй, ачааллыг л бууруулах арга. 45 хоног бол зөвхөн танхимын сургалтын хугацаа. Үүний дараагаар мэргэжлийн ментор багш нар хариуцаж ажиллах болно. Ингээд шаардлага хангасан тохиолдолд багшлах эрхийг олгох юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу