Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер бильярдын 15 улааны дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.

Дэлхийн цомын тэмцээнд 20 орны 76 тамирчин, ДАШТ-д 20 орны 80 тамирчин өрсөлдөж буй. Манай улсаас дээрх хоёр тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.

“Holiday Inn” зочид буудлын хоёрдугаар давхарт болж буй Дэлхийн цом, ДАШТ-ий шагналын нийт сан 60 мянган ам.доллар юм. Снукер бильярдын ДАШТ-ээс Монголын тамирчин Б.Нарантуяа хүрэл медаль хүртсэн нь 2023 он бөгөөд тэрбээр 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу